ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.05.01 01:05

Боулингийн шилдгүүд өрсөлдлөө

Монголын боулинг сонирхогчдын холбоо, Биг боулинг төв үүсч байгуулагдсаны зургаан жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд холбоо болон төвийн зүгээс уламжлалт тэмцээнүүдээс гадна хэд хэдэн нэрэмжит тэмцээн зохион явуулна. Эдгээр тэмцээний нэг болох боулинг сонирхогчдын холбоо болон Биг боулинг төвийн зургаан жилийн ойн нэрэмжит тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд "Мишээл экспо" төвд зохион явуулсан байна. Тус тэмцээнд боулингийн есөн баг эмэгтэй,эрэгтэй ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөж медальтнуудаа тодруулжээ. Тэмцээн Монголын шилдэг боулингчдийн нэгэн цугларалт болсон юм.Тамирчдыг зиндаагаар нь дээд болон дэд зиндаанд ангилан өрсөлдүүлсэн байна. Тэмцээний явцад эрэгтэйчүүдээс Д.Чулуунбаатар 242 оноо,эмэгтэйчүүдээсХ.Өлзийхорол 223 оноо авч дээд амжилт тогтоосон байна.Эрэгтэйчүүдийн дээд зиндааны тэргүүн байрыг Ц.Лхамсүрэн эзэлж, өргөмжлөл,алтан медаль,мөнгөн шагналын эзэн болжээ.Мөнгөн медалийг В.Энхбат хүртсэн бол хүрэл медалийг Б.Бат-Амгалан хүртжээ. Дэд зиндааны тэргүүн байрыг Д.Чулуунбаатар эзэлж,алтан медаль,өргөмжлөл,мөнгөн шагналын эзэн боллоо.Энэ зиндааны мөнгөн медалийг Г.Амгалан хүртсэн бол хүрэл медалийг Ю.Ганболд хүртсэн байна. Эмэгтэйчүүдийн тэргүүн байрыг Т.Нансалмаа хүртэж аваргын алтан медаль,өргөмжлөл,мөнгөн шагналын эзэн болжээ. Энэ төрлийн мөнгөн медалийг Х.Өлзийжаргал хүртсэн бол хүрэл медалийг С.Дэлгэрцэцэг нар тус тус хүртжээ.Энэхүү тэмцээнийг Монголын боулинг сонирхогчдын холбоо, Биг боулинг төвөөс өвөрмөц байдлаар зохион явуулсан юм.

Онцлох нийтлэлүүд