Гадаад
2021.04.08 10:04

Бразилд анх удаа өдөрт 4000 хүн нас баржээ

"Ковид-19"-ийн мутацид орсон хувилбар эрчимтэй тархаж байгаа Бразил улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 4211 хүн нас баржээ.

Тус улсын нийт нас барагсдын тоо 337000 болсноор АНУ-ын дараа орж байна.

Тус улсын эмнэлгийн ачаалал дээд цэгтээ хүрсэн бөгөөд зарим хотод халдартай өвчтөнүүд эмчилгээ хийлгэхээ хүлээж байгаад нас барж байна.

Одоогоор нийт 13.1 сая хүн халдвар авснаас 337 мянга нь нас барсан бол 1.2 сая нь эмчлүүлж байна. Халдвар тархалт нэмэгдэж, өдөр бүр хэдэн мянган хүн нас барсаар байгаа ч Ерөнхийлөгч Жайр Болсонаро хөл хорио тогтоохыг эсэргүүцсээр байгаа юм.

Тэрээр хөл хорио тогтоосноор эдийн засагт учрах хохирол халдварын нөхцөл байдлаас ч хүнд байх болно хэмээсэн бөгөөд зарим орон нутгийн хязгаарлалтыг ч сулруулаад байгаа аж.

Болсонаро "хөл хорио бол таргалалт, сэтгэл гутрал, ажилгүйдэл" гэсэн ба нас баралт нэмэгдэж байгаад тайлбар өгөхөөс татгалзжээ.

Image shows the countries with the most recorded deaths

Image shows a graph charting deaths in Brazil


Онцлох нийтлэлүүд