ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2017.12.08 04:12

Брэндон Инграм хожлын шидэлт гүйцэтгэж Филидэлфиа 76 багийг буулган авлаа


-ӨНӨӨДӨР NBA-ГИЙН ТАЛБАЙД НИЙТ 4 ТОГЛОЛТ БОЛЛОО-

Эхний тоглолт Филидэлфиа 76 Лос анжэлос Лэйкэрс багуудын хооронд болж эцсийн мөчид Лэйкэрсийн жижиг довтлогч Брэндон Инграм гурвын зайнаас шидэж багтаа ялалт авчирлаа. Тус тоглолт 107-104 харьцаатай Лос анжэлос Лэйкэрсийн ялалтаар өндөрлөв. Лэйкэрсээс Брэндон Инграм 21 оноо, Жулиус Рэндл 16 оноогоор багаа тэргүүлэв. Харин эсрэг багаас төвийн тоглогч Жоэл Эмбийд 33 оноо, 5 хаалт хийсэн бол түүнд холбон тоглогч Бэн Симмонс 12 оноо, 13 самбар, 15 оновчтой дамжуулалтаар тусласан юм.


Вашингтон Визардс Финикс Сансын талбай дээр зочлон ирж 109-99-ийн харьцаатай буулган авлаа. Зочин багаас 34 оноо авч багаа тэргүүлсэн бол түүнд Маркиф Моррис 21 оноогоор туслав. Харин зочин багаас довтлогч ТЖ Варрэн 23 оноо, 8 самбараас бөмбөг авалт хийж багаа тэргүүллээ.


Мэксик хотод Брүүклин Нэтс Оклахома сити Тандэр багууд тоглож 100-95-ийн харьцаатай Брүүклинчүүд яллаа. Тоглолтын шилдэг тоглогчоор Гарис Лэвэрт 21 оноо, 10 оновчтой дамжуулалт өгч тодров. Харин Тандэраас холбон тоглогч Рассэл Вэстбрүүк 31 оноо, 8 самбараас бөмбөг авалт хийж багаа тэргүүллээ.


Хьюстон Рокэтс Юта Жаззын талбай дээр зочлон ирж 112-101 харьцаатай буулган авсан юм. Пуужингуудаас Жэймс Хардэн 29 оноо авч багаа тэргүүлсэн бол Крис пол 18 оноо, 13 оновчтой дамжуулалтаар туслав. Харин талбайна эздээс шинэ тоглогч Донавон Мичэль 26 оноо авч багаа тэргүүллээ.


Б.АМАРТҮВШИН

Онцлох нийтлэлүүд