Нийгэм
2014.12.31 02:12

Будаа зардаг байсан хүүхдүүдэд бэлэг түгээв

Гандантэгчэнлин хийдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор Бурханы шашны төрийн бус байгууллагуудаас "Өв хамгаалагч ЭРГҮҮЛ 2014" аяныг санаачлан зохион байгуулж эхэлжээ.
Гандантэгчэнлин хийдийн орчинд тагтаа хооллох будааг жижиглэнгээр зарж амьдралдаа нэмэр болдог байсан хүүхдүүд энэхүү аяныг дэмжин түүхийн дурсгалт газрын хадгалалт хамгаалалтад сөргөөр нөлөөлөх орчныг дахин үүсгэхгүйн тулд тус хийдийн орчинд гар дээрээс наймаа хийхээ зогсоож, нийгмийн сайн сайхны төлөө нэгдсэн аж. Тэдгээр хүүхдүүдэд Гандантэгчинлэн хийдийн зүгээс бэлэг тараажээ.

Өвлийн өвгөн аавын бэлгийг бэлдэж, хүргэж өгөхөд "Жавзандамба хутагт төв" ТББ, "Гурван Эрдэнэ Сүсэгтний Холбоо" ТББ, "Асрал" ТББ, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн "Билгийн Мэлмий" сонин, "Таны Буянд Даган Баясъя" төв, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн лам н.Цэрэнгончиг, сүсэгтэн Чимэдрагчаа нар тусалсан гэнэ.

Онцлох нийтлэлүүд