Гадаад
2021.02.23 02:02

Бээжинд төмөр замын газар доорх өртөө байгуулна

Газар доор баригдаж байгаа төмөр замын өртөө буюу БНХАУ-ын Бээжин хотын дэд төвийн өртөө өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-наас барилгын ажлаа эхлүүлжээ.

Нийт талбайн хэмжээ нь 15.87 км.кв, 16 шугам бүхий төмөр зам зэрэг барих дээрх өртөөг Бээжин хотын газар доорх төмөр замын цогц төв болгохоор төлөвлөжээ. Тус өртөөнөөс Бээжингийн шинэ дагуул хот Шюнь-Ань болон Тяньжин, Таншань хүрэхэд нэг цаг, Дашин олон улсын нисэх буудал хүрэхэд 35 минут, Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал руу 15 минут зарцуулах юм байна.


Түүнчлэн дээрх шинэ өртөө ашиглалтад орсноор "Бээжин-Тяньжин-Хэбэй" эдийн засгийн коридор хооронд төмөр замаар зорчиход хамгийн богино хугацаа зарцуулах боломжоор хангагдахаас гадна Бээжин хотын ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой хэмээн CCTV мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд