ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.10.05 04:10

“Бүрэнхий”-н шинэ ангид Паттинсон тоглохгүй

"Оскар"-аас бусад шагналыг хүртсэн цус сорогчдын тухай өгүүлэх "Бүрэнхий" цуврал дахин үргэлжлэхээр болсон тухай "ВВС" агентлаг мэдээллээ. "Өнгөрсөн аравдугаар сард тус цуврал сүүлийнхээ ангийг гаргасан. Гэвч цуврал дэндүү онцгүй төгссөн хэмээх шүүмжлэлд өртсний улмаас "Бүрэнхий" цуврал дахин хоёр анги нэмэхээр болсон" гэж найруулагч Стеффани Майер хэлжээ. Энэхүү шинэ цувралд өмнөх бүрэлдэхүүн буюу жүжигчид бүгд оролцохоор болсон ч ганцхан гол дүрийн залуу Эдвард буюу жүжигчин Роберт Паттинсон тоглохгүй гэнэ. Тэрбээр "Би дахин цус сорогч болохыг хүсэхгүй байна" гэж жиргэжээ.

Найруулагч Стеффани Майер киноныхоо гол дүрийн асуудлаар Паттинсонтой ярилцахаа цувралынхаа фэнүүдэд амласан байна. Мөн энэхүү цувралд туслах найруулагчаар Кристен Стюарт, Стеффани Майер, Кэйт Уинслет, Октавия Спенсер, Жули Боуэн, Кэтрин Хардвик, Женнифер Ли, Кэти Шульман зэрэг уран бүтээлч өрсөлдөж байгаа гэж "TMZ" сайт мэдээлсэн байна.

Онцлох нийтлэлүүд