ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2018.06.15 12:06

Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарлаа

Улсын баяр наадам ойртсон энэ өдрүүдэд бөхчүүд аймаг, сумаараа хуваагдан гал болон бэлтгэлдээ гарахаар зэхэж, эхний галууд бэлтгэлдээ хэдийнэ гарчээ.


Тодруулбал,
  • Зургадугаар сарын 14-нд Хэнтий аймгийн Хан Хэнтий аварга дэвжээний бөхчүүд Ар гүнтийн даваа даваад "ЦАГААН ХУСТЫН АМ" гэдэг газар,
  • Зургадугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Их Монголын хүчтэн дэвжээний бөхчүүд Төв аймгийн Бугын Сангийн аж ахуйд,
  • Зургадугаар сарын 11-нд Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээний бөхчүүд Цонжин болдогын "МАНДАЛ" амралтад,
  • Зургадугаар сарын 10-нд Дархан-Уул аймгийн Дархан Хайрхан дэвжээний бөхчүүд "ЗУЛЗАГЫН" голд,
  • Зургадугаар сарын 10-нд Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээний бөхчүүд Харзтайд,
  • Зургадугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Увс нуур бөхийн галын бөхчүүд тус тус бэлтгэлдээ гарсан байна.

Харин Орхон, Хөвсгөл аймгийн бөхчүүд зургадугаар сарын 20-ноос наадмын бэлтгэлдээ гарахаар болжээ.

Онцлох нийтлэлүүд