ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.31 04:05

Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц барина

БНХАУ-ын Повер Чайна компани Монголын "Цэцэнс майнин энержи" компанитай хамтран Төв аймаг дахь Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн  600 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар болжээ. Уг станцын судалгааний ажил бүрэн дуусч, ТЭЗҮ,  зураг төслийн ажил нь бэлэн болжээ. Мөн тусгай зөвшөөрлөө ч авсан аж. Төслийн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал 2017 оны өвөл гэхэд эхний ээлжийн агрегат ашиглалтад орно гэж хамтран ажиллагч байгууллагууд үзэж байгаа аж.  Улаанбаатар хотоос 110 км зайд Улаанбаатар-Чойрын төмөр замаас 24 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний орд нь 10 гаруй тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй юм байна.
Энэ ордыг түшиглэн барих 600 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц  баригдсанаар төвийн болон зүүн, өмнөд бүсийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангаж, урт хугацааны туршид найдвартай тогтвортой ажиллагааг хангах аж. Цаашлаад БНХАУ-д эрчим хүч экспортлох нэг боломж бүрдэх юм байна.

Онцлох нийтлэлүүд