ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.07.12 05:07

Б.Дашзэвэг Монгол Улсын мэргэн цолны болзол хангалаа

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар энэ жил 480 харваач цэц мэргэнээ сорьсон юм. Үндэсний сурын харвааны тэргүүн харваачдад Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Отгонбаяр нар шагнал, цол тэмдгийг нь гардуулан өглөө.

I байрт, Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул “Засагт хан клуб”-ын харваач, Спортын мастер Б.Дашзэвэг 37 оноогоор түрүүлж, Монгол Улсын мэргэн цолны болзол хангалаа.

II байрт, Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харваач Спортын дэд мастер Х.Цогтбаяр 35 онож, Монгол Улсын гарамгай харваач цолны болзол хангаж, шагналаа гардан авлаа.

III байрт, Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул Спортын мастер Н.Алтансүх 35 оноогоор Монгол Улсын гоц харваач цолны болзол хангалаа.

IV байрт, Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул Спортын мастер Н.Алтантулга 35 оноогоор,

V байрт, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул Монгол Улсын мэргэн, Х.Болдбаатар 35 оносон юм.

Үндэсний Их Баяр Наадмын Үндэсний сурын харвааны эмэгтэй төрөлд,

I байрт, Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын мэргэн Д.Норжмаа 40 онохоос 37 онож, Монгол Улсын Даян мэргэн цолны болзлыг хангасан юм.

II байрт, Төв аймгийн харьяат Монгол Улсын мэргэн Н.Батзаяа 36 оноогоор,

III байрт, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа 40 онохоос 33 онож, цол тэмдгээ гардан авлаа.

Мөн IV байрт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат Спортын мастер Г.Энхмандал 33 оноогоор,

V байрт , Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, Спортын мастер Э.Сайханчимэг 32 оносноор тэргүүлээ.

З.СУВД

Онцлох нийтлэлүүд