Цаг үе
2021.04.09 06:04

Б.Жавхлан: Дархлаа тогтох хугацаанд алдаа гаргаж болохгүй учир хөл хорио тогтоох шийдвэрт хүрлээ

УИХ-ын гишүүн Б.Жавхлан | News.MN

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар үеэр Сангийн сайд Б.Жавхлан 10 их наядын цогц төлөвлөгөө болон вакцинжуулалтын талаар мэдээллээ. Тэрээр:

"Долдугаар сарын нэгэн гэхэд нийт хүн амаа бүрэн вакцинжуулах зорилт тавьсан. Тиймээс вакцинжуулалтаа хамгаалахын тулд 14 хоногийн хөл хориог тавилаа. Вакцин бол эмчилгээ биш, дархлаа тогтоодог. Дархлаа тогтоход хугацаа хэрэгтэй. Энэ хооронд бид алдаа гаргаж болохгүй. Эрүүл мэндээ болон эдийн засгаа ч аврах боломж үүгээр улам нэмэгдэж учиртай. Тиймээс бид энэ арга хэмжээг авч байна. нийт улсын төсөв 4.1 их наяд төгрөгийн ачаалал авсан. энэнээс цааш бид төсөв дээр ачаалал авах ямар ч орон зай байхгүй. Бидэнд нэмэлт эх үүсвэр хэрэгтэй байсан. Харин энэ жил үе үеийн Засгийн газруудын авч тууштай хэрэгжүүлсэн үр дүнд “Оюу Толгой”-гоос энэ жил тооцоолоогүй нэмэлт эх үүсвэр орж ирсэн. Сүүлийн сар гаруйхугацаанд нийтдээ 1 их наяд 26 тэрбум төгрөгийн эх үүсвэр орж ирлээ.Үндсэн хуулиараа иргэн бүр байгалийн баялагийг хүртэх эрхтэй" гэлээ.


Онцлох нийтлэлүүд