ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.02.11 09:02

Б.Наранхүү гурван сая дахь иргэний чацуутанд 125 саяын үнэтэй байр бэлэглэжээ

Дундговь аймгаас гурван сая дахь иргэний чацуутнаар Өлзийт сумын харъяат Н.Цэрэн, Э.Цэрэндондов нарын гэр бүлд төрсөн Ц.Азбаяр хүү тодорсон. Эх хүүхдийг УИХ гишүүн Б.Наранхүү, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджав, аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг даргын орлогч Н.Мэндсайхан нар гэрт нь эргэж очжээ. Улмаар тэдэнд баяр хүргэж гарын бэлэг өгөхийн хамт аймгаас нь 40 сая төгрөгийн үнэ бүхий бүрэн тавилгатай байрны түлхүүр гардуулж өгсөн байна. Энэ үеэр шинэ гэр бүлд УИХ гишүүн Б.Наранхүү Улаанбаатар хотын “Sunny town”-д байрлах 125 сая төгрөгийн үнэтэй байр бэлэглэж, 1 сая төгрөгөөр урамшуулжээ. Мөн орон нутгийн зүгээс “Ёслол хүндэтгэлийн өргөө”-ндөө Ц.Азбаяр хүүтэй хамгийн ойр төрсөн найман хүүхдийн эцэг, эхийг хүлээн авч хадгаламж бүхий дэвтэр, гарын бэлэг гардуулсан байна.


Онцлох нийтлэлүүд