ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.12.05 02:12

Б.Обама Сүлд модны чийдэнг асаалаа

Цагаан ордны өмнө Зул сард зориулан заасан сүлд модны чийдэнг АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама гэр бүлийнхээ хамт асаалаа. Сүлд модны чийдэнг асаах ёслолыг нээж дуучин Патти ЛаБелль ая дуугаа өргөсөн байна. Харин ёслолын ажиллагааг нэрт жүжигчин Оскарын шагналт Том Хэнкс эхнэр, дуучин Рит Уилсоны хамт хөтөлжээ.

Ерөнхийлөгч гэр бүлийнхээ хамт тайзан дээр гарч ирээд "Тав, дөрөв, гурав хоёр нэг" хэмээн тоолоход улаан, ногоон өнгийн чийдэнгүүд ассан байна.

Ю.Дэлгэр

Онцлох нийтлэлүүд