ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.01.21 02:01

Б.Оюун: 30 ширхэг байр, хоёр пентхаус үнэгүй өг гэж дарамталсан


ЦЕГ-ын захиалгатай "Хууль сахиулах-1" 250 албан хаагчийн орон сууцны төслийг "Бавгар групп" ХХК хариуцан 2015 онд барилгын ажил эхэлсэн. Одоогийн байдлаар А блокийн барилгын ажил 2019 оны хавар ашиглалтанд орсон бол B блокийн барилгын ажил сар шинийн өмнө хүлээлгэн өгөхөөр ажиллаж байсан ч ямар нэгэн барилгын ажил явагдахгүй байгаа. Тодруулбал ажилын хэсэг буюу "Хууль сахиулах-1" хотхоны ажлын хэсгийн ахлагч Б.Цогтбаяр тэргүүнтэй хэсэг этгээд гүйцэтгэгч компанид санхүүгийн байдлаар заналхийлэн B, Г блокийн барилгын ажил зогсоод байгаа юм. "Бавгар групп" ХХК-ийн удирдлагыг санхүүгийн дарамтанд оруулах, төслийн санхүүжилтийг гацаах, цагдаагийн албан хаагчдад буруу ташаа мэдээллээр төөрөгдүүлэх замаар төслийг зогсоох, барьцаалсан үйлдэлүүдыг хурандаа Б.Цогтбаяр нь удаа дараа явуулсаар байгааг "Иргэдийн шудрага шүүх" ТТБ, "Бавгар групп" ХХК-ийн удирдлагууд мэдэгдлээ.

Мөн түүнчлэн гэрээнд тусгагдаагүй үүргийг тулган "Бавгар грүпп" ХХК-ний гүйцэтгэх захирал Х.Оюуныг заналхийлсэн байна.

Х.Оюун: "Төслийн урьдчилсан санхүүжилт хуулийн байгуулгын ёс зүйгүй албан тушаалтны хувийн ашиг сонирхлоос үүдэн барилгын ажил гацсан нь худлаа биш. Үүний цаана цагдаагийн олон албан хаагчдын ахуй амьдрал ч хохирч байна. Барилгын ажилд санаатайгаар саад болсны уршгаар "Бавгар грүпп" ХХК энэ төсөлд хамтран ажилсан мөн туслан гүйцэтгэгч компаниудын өмнө их хэмжээний өр, төлбөрт ороод байна. Тиймээс төслөөс ашиг хүртэхдээ бус эхлүүлсэн ажлаа хариуцлагатайгаар дуусгаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг эрэлхийлэн хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтэд хандаж байна. Манай компани гэрээний үүргээ биелүүлэхийн тулд 2018 онд ББСБ-аас зээл авч, ажлаа үргэлжлүүлж хийсэн. ЦЕГ-ын ажлын хэсгийн дарга Б.Цогтбаяр гэх хүн барилгын ажилд хяналт тавьж, надтай хамтарч ажиллаж байсан ч яваандаа өөр зүйл ярьж эхэлсэн. Энэ төслийг авахад “Ээжтэй чинь хийсэн яриа байгаа. Ашиглалтад орчихоод байгаа пентхаусаас хоёр ширхэгийг зүгээр өгчих. Ашиглалтад ороогүй байгаа В блокоос 30 ширхэг байр үнэгүй өг" гэж намайг дарамталсан. Пентхаус тус бүрдээ нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Хурандаа Б.Цогтбаяр тэргүүнтэй ажлын хэсгийг ч хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг шаардаж байна. Мөн 2015-2017 онд ЦЕГ-ын ажлын хэсэг нэртэй хурандаа нар барилгын мөнгөнөөс 927 сая төгрөгийг арматур буулгасан нэрээр хувьдаа завшсан нь санхүүгийн баримт нотолгоотойгоо байгаа." гэлээ.

Б.НОМИНЗУЛ

Онцлох нийтлэлүүд