ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.11.04 01:11

Б.Саранчимэг: Ажлаас гарч байгаадаа тайлбар хиймээргүй байна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэгийг ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл тэрбээр энэ талаар өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Эко танхим"-ыг нээх үеэр өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Би өнөөдөр ажлаа өгч байна. Ажлаа өгч буй шалтгааны талаар тайлбар хиймээргүй байна. Энэ талаар Э.Бат-Үүл даргаас үүнийг асуух ёстой байх" гэлээ. Түүний хувьд өнгөрсөн 2009 оноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын даргаар ажилласан юм. Мөн НИТХ дахь МАН-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Ажлаас нь халах тушаалыг гаргах үед тэрбээр амралттай гадаадад явж байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах бичигт гарын үсэг зурсантай нь холбогдуулж ажлаас нь халсан гэх.

Онцлох нийтлэлүүд