ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.06.25 04:06

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах шаардлагыг хүргүүллээ

УИХ-аас "С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судлах түр хороо" байгуулсантай холбоотой Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах шаардлагыг Дээд шүүхэд хүргүүллээ. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах шаардлагад МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох 46 мянган иргэн гарын үсэг зуржээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Түр хорооны судалгааны явцад шинэ нөхцөл байдал үүссэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах ёстой. Энэ хоёр хүнд эрүүдэн шүүх замаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хүлээлгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй" гэдгийг хэллээ.


Онцлох нийтлэлүүд