ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.09.12 08:09

Б.Энхмарт "Балдорж" шагналын эзэн боллоо

Image may contain: 3 people, people smiling, people standing

Сэтгүүлчдийг бүтэн жилийн турш уяа сойлгоо тааруулж, байнгын формтой байхыг “шаарддаг” их хурд өнөөдөр барианы зурхайд хурдан “хүлгүүдээ” тосож авлаа. Жил бүрийн есдүгээр сард болдог “Балдорж” шагнал гардуулах ёслолын ажиллагаа бол Монголын хэвлэл мэдээллийн салбарынхны хамгийн том баяр, хамгийн их хүсэн хүлээдэг наадам нь яах аргагүй мөн. Ес дэх удаагийн тэргүүн шагналтныг тодруулах арга хэмжээнд уламжлал ёсоор Монголын үе үеийн Төрийн тэргүүн нар хүрэлцэн ирснээс гадна улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын нэрт зүтгэлтнүүд хуран чуулсан юм. Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд 'Балдорж шагнал' гардуулах ёслол “Улаанбаатар” зочид буудалд боллоо. Ес дэх удаагийн “Балдорж” шагналын гранприг 'Үндэсний шуудан' сонины сэтгүүлч Б.Энхмарт хүртэв.

Image result for Хүрэлбаатар балдорж-ШИЛДЭГ АРАВТ "ӨДРИЙН СОНИН"-Ы СЭТГҮҮЛЧ Э.ХҮРЭЛБААТАРЫН "БИЧИГТИЙН БООМТ ДЭЭР ЦЭВДЭГ СЭТГЭЛТЭЙ МОНГОЛЧУУДЫН ГАРТ АДУУН СҮРЭГ МААНЬ ӨЛДӨЖ, ХӨЛДӨЖ ТАРЧИЛСААР ҮХЭЖ БАЙНА" ХЭМЭЭХ ЦУВРАЛ НИЙТЛЭЛ ШАЛГАРЛАА-

Нэрт нийтлэлч Ж.Гангаа агсан энэхүү нэр хүндтэй шагналыг 2011 онд хүртэж байсан бол 2012 оны шилдэг 10-ын нэгээр шалгарч байсан билээ. Тэгвэл долоо дахь удаагийн “Балдорж” шагналтнаар “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусаж байна”, “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Бөгтөр бөхөнгийн мөхөл ирэв үү” бүтээлээрээ тодорч, болор цом, өргөмжлөл гардан авч байсан билээ.


Тэгвэл өнөө жилийн "Балдорж" наадмын шилдэг аравт манай сонины сэтгүүлч Э.Хүрэлбаатарын "Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна" хэмээх цуврал нийтлэл шалгарлаа.

Image may contain: 5 people

2017 ОНЫ ШИЛДЭГТ БАГТСАН СЭТГҮҮЛЧИД

  • Г.Одгарав, “Хар тугалга” нийтлэл (GoGo.mn сайт)
  • Ц.Оюундарь, Х.Шинэ-Од, “Дүрвэгсдийн жимээр” баримтат кино (МҮОНТВ)
  • Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Отгон-Эрдэнэ, 'Хүчирхийлэлд өртсөн хөвгүүд хайчдаг вэ', 'Гомдох эрхгүй хүмүүс') цуврал сурвалжлага, ярилцлага, нийтлэл (МҮОНР)
  • Б.Баярмаа, Б.Ганбаяр, “Амины үнэтэй халуун тогоо” гэрэл зургийн сурвалжлага ('Засгийн газрын мэдээ” сонин)
  • Ж.Сувдмаа, 'Хүдэрийг самарчид самарч байна' сурвалжлага ('Өнөөдөр' сонин)
  • Б.Энхзаяа, 'Хогонд дарагдсан Хөвсгөл, Туулын тахинд цахилгаан хөрөө тачигнаж байна' ('Зууны мэдээ' сонин)
  • Э.Хүрэлбаатар, 'Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна' ('Өдрийн сонин')
  • Б.Ерөнтэй, 'Эмээлийн мөнгөн Эврика' ('Open Door' сонин)
  • Э.Харцага 'Халдлагад өртсөн туул' гэрэл зургийн сурвалжлага ('Өнөөдөр' сонин)
Харин “Балдорж” шагналын анхны эзнээр 2009 онд “Үндэсний шуудан” сонины тоймч, сэтгүүлч Б.Ганчимэг тодорч байсан түүхтэй.

Э.МӨНХТҮВШИН

Онцлох нийтлэлүүд