ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.05.01 01:05

Волейболын нээлттэй тэмцээн үргэлжилж байна

Монголын Волейболын холбоо болон "Витафит" групп хамтран зохион байгуулж буй клубүүдийн аварга шалгаруулах "Хаврын нээлттэй тэмцээн" Спортын төв ордонд үргэлжилж байна. Тэмцээнд эрэгтэй зургаа ("Алтайн барс" "Сима", "Буянт-Ухаа", "Хасу мегастарс", "Эрчим" болон ОБЕГ-ын "Аврагч"), эмэгтэй таван баг ("Энагурэ", "Монти", "Сүхбаатар аймаг Цайрт", "Алтайн барс", "Эрчим") оролцож байна.

Эхний тойргийн тоглолт өнгөрсөн долоо хоногт эхэлсэн бөгөөд энэ долоо хоногт дуусах аж. Хоёрдугаар тойргийн тоглолт ирэх долоо хоногт эхлэх бөгөөд хоёр тойргийн нийлбэр дүнгээр шилдэг дөрвөн баг хагас шигшээд шалгарч медалийн төлөө өрсөлдөнө. Тэмцээн даваа, лхагва, баасан гаригуудад Спортын төв ордонд болж байна.

Ингээд өнөөдөр болох тоглолтын хуваарийг танилцуулья.

Эмэгтэй:

12:00 цагаас "Эрчим" vs "Монти"

14:00 цагаас "Энагурэ" vs "Алтайн барс"

Эрэгтэй:

16:00 цагаас "Буянт-Ухаа" vs "Симс"

18:00 цагаас "Алтайн барс" vs "Аврагч"

20:00 цагаас "Эрчим" vs "Xасу мегастарс" тус тус тоглох аж.

Сануулахад, Монголын Волейболын холбооны нэрэмжит клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн 1995 оноос эхтэй аж. Өнгөрсөн жилээс тус тэмцээн хаврын болон намрын нээлттэй тэмцээн хэлбэрээр жилд хоёр удаа болж байна. Хаврын болон намрын нээлттэй тэмцээн амжилттай оролцсон багууд Азийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй. Энэ жилийн эрэгтэйчүүдийн Азийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн энэ сард Филиппиний Манила хотноо болоход "Алтайн барс" клуб оролцжээ.

Онцлох нийтлэлүүд