ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2018.09.04 02:09

В.А.Третьякийг “Найрамдал” медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Төрийн Думын гишүүн, ОХУ-ын хоккейн холбооны ерөнхийлөгч Владислав Александрович Третьяк Монгол Улсад айлчилж байна.

Айлчлалын хүрээнд, Монгол-Орос хоёр улсын урт хугацааны олон талт хамтын ажиллагаа, тэр дундаа өвлийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй ОХУ-ын хоккейн холбооны ерөнхийлөгч, олимпын гурван удаагийн аварга, олимпын мөнгөн медальт, дэлхийн 10 удаагийн аварга В.А.Третьякийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Төрийн дээд “Найрамдал” медалиар шагналаа.

Ноён В.А.Третьяк Монгол Улсын Төрийн дээд шагнал гардаж буйдаа талархал илэрхийлээд хоёр улсын хамтын ажиллагаа, тэр дундаа хоккейн спортыг хөгжүүлэхийн төлөө илүү их хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Онцлох нийтлэлүүд