ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.05.07 02:05

В.Путин хараал хэлэхийг хоригложээ

ОХУ-ын Ерөнхийлөгч ээлжит содон алхмаа хийж, олон нийтийн анхаарлыг татлаа. Шийтгэл нь хатуу ч гэлээ энэхүү алхам нь цаг үеэ олсон, ашиг тустай хууль гэж зарим хэвлэл магтан сайшааж буй юм. Владимир Путин өчигдөр хэвлэлийнхэн, зохиолчид, уран бүтээлчдийг харааж ерөөхийг хориглож, хараалын нэг л үг хэрэглэсэн тохиолдолд өндөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулах хараалын эсрэг шинэ хуульд гарын үсэг зуржээ. Уг хуульд зааснаар зөрчил гаргасан аж ахуйн нэг, албан байгууллагыг 1400 ам.доллар, харин хувь хүнийг 70 ам.доллараар торгох байна. Хэрэв давтан зөрчил гаргавал ААН болон албан байгууллагуудын үйл ажиллагааг гурван сараар хаах, харин иргэнийг ижил хугацаанд торны цаана суух шийтгэл онооно гэж СиЭнЭн мэдээлэв. Мөн кино, хөгжим, олон нийтийн уран бүтээлчид ч гэсэн эл хуульд хамрагдах бөгөөд аливаа уран бүтээлд нь хараалын үг агуулсан бол заавал анхааруулга байх ёстойг хуульчлан заасан байна. Кремлийн зүгээс шинэ хуулийг илүү сайн боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй хэлний соёлыг хөгжүүлэх хамгаалах зорилгын төлөөх уг хуульд олон нийтийн газар болон бусдад хэлж үл болох хараалыг үгсийг тодорхойлох аж.

 

Онцлох нийтлэлүүд