ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.04.21 05:04

Гаалийн эрх зүйн салбарын гэрээг нийтийн хүртээл болгов

Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Монгол Улсын соёрхон баталсан олон улсын гэрээг хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах ажлын хүрээнд Гадаад харилцааны яамнаас гаалийн эрх зүйн салбарын конвенцийг нэгтгэж, “Төрийн мэдээлэл эмхэтгэл”-ийн тусгай дугаарын 12 дугаар боть болгон албан ёсоор хэвлүүллээ.

Гаалийн эрх зүйн салбарын гэрээг албан ёсоор нийтийн хүртээл болгосноор хил, гаалийн болон шүүх, прокурор, цагдаа, өмгөөлөл зэрэг хууль, хяналтын байгууллагад ажиллагсад болон олон улсын худалдааны харилцаанд оролцож буй иргэд, аж ахуй нэгж тус эмхэтгэлийг өдөр тутам ашиглахад тус дөхөм болох юм.

Онцлох нийтлэлүүд