ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.08.14 08:08

"Гадаадын жуулчин байтугай дотоодын үзэгчгүй даншиг наадам" хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Уламжлал ёсоор даваа гаригийн дугаарын эхний нүүрэндээ “Танайд өнжье” буланг онцолдог билээ. Энэ удаад "Баяраа ойрдоо
Ажил ихтэй
Байшин бариад
Амралт багатай
Өглөө босоод
Өрж гарна
Өндөр намаар
Барьж эхэлнэ" хэмээх шүлгийн гол баатар С.Баяраа гуайнд өнжсөн юм.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын ярилцлагыг сонирхон хараарай. Тэрбээр "Төрийн албан тушаалын төлөө нэгнийгээ хорлох зүйлийг манай нам дотор хийх хүн байхгүй" хэмээн онцлон хэлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд сэтгүүлч С.Алтанцэцэгийн "Гадаадын жуулчин байтугай дотоодын үзэгчгүй даншиг наадам" хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс "Фэйсбүүкээр танилцсан эмэгтэйгээ барьцаалж, хүчирхийлсэн Т.Онон гэгчийг эрэн сурвалжилж байна", "Хар тамхи хэрэглэсэн залуусыг баривчилжээ" хэмээх үйл явдлын мэдээ, мэдээллүүдийг унших боломжтой.

Уламжлал ёсоор спортын буланг 15 дугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Мөн эрхэм уншигч та энэхүү http://dnn.mn/plugins/news/login/ линкээр бүртгүүлэн, манай сонины цахим хувилбарыг захиалан унших боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Онцлох нийтлэлүүд