ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2015.04.02 06:04

Гадаадын хөрөнгө оруулагчдыг уриагүй

Эдийн засгийн форумын зохион байгуулагчид дөнгөж сая мэдээлэл хийлээ. Эдийн засгийн форумд 1500 оролцогч бүртгэгдсэн байна. Үүнээс 200 орчим нь хэвлэл мэдээллийнхэн гэнэ. Шинээр гадаадын хөрөнгө оруулагчдыг уриагүй аж. Учир нь суурь асуудлуудаа шийдэхийг зорьжээ. Харин Монголд ажиллаж, амьдарч байгаа гадаадын компанийн төлөөлөгчид оролцож байгаа юм байна. Эдийн засгийн форумыг зохион байгуулагчид хариуцсан асуудлынхаа талаар мэдээлсэн юм.

Эдийн засгийн форумын зохион байгуулагч н.Эрдэнэбат: -Эхний өдрийн хуралдаан ид дундаа явж байна. Хуралдаанаар макро эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа, цаашдаа ямар шийдэлд хүрэх вэ гэдгийг үндсэн илтгэлээр шийдлээ. Чуулган өмнөх хуралдаануудаасаа онцлог нь дотоод асуудалдаа түлхүү орж байгаа юм гэлээ.

Зохион байгуулагч Амартүвшин: Эдийн засгийн форумын үндсэн асуудал нь мэтгэлцэх. Төрийн хяналт шалгалтын асуудал дээр их мэтгэлцэж байна. Төр, бизнесийн байгууллага хоорондоо зөв мэтгэлцэх хэрэгтэй. Татвар, гааль, мэргэжлийн хяналтын байцаагчид бизнесийнхэнд хяналт шалгалт хийхдээ тодорхой тогтолцоо байдаггүй юм байна. Тиймээс энэ нь эрүүгийн хэрэг болоод явчихдаг. Асуудалд суббьектив чанартай, бусдын, өрсөлдөгчдийн захиалгаар явуулж байгаа тохиолдолд байна. Энэ нь шүүх дээр очоод хэрэгсэхгүй болгодог. Гэтэл шалгах хугацааны хохирлыг хэн барагдуулах вэ? Төрийн хяналт шалгалтыг тодорхой болгож, оношоо зөв тогтоолоо гэж харж байна гэлээ.

Зохион байгуулагч н.Батсайхан: -Сүүлийн үед манай зээлжих зэрэглэл муудаж байгаа. Учир нь гадаадын хөрөнгө оруулагчид зээлжих зэрэглэлийг нь сонирхдог байна. Тиймээс энэ удаагийн форумаар зээлжих зэрэглэлийг хэлэлцэхээр шинээр тусгалаа.Манайх зээлжих зэрэглэлийн үзүүлэлтээр хандлага нь сөрөг талтай гарсан байна. Bбуюу хөрөнгө оруулалт хийхэд өндөр эрсдэлтэй түвшинд хүрсэн.

МҮИС-ийн дэд захирал Д.Нэргүй: -Уур амьсгал, дэлхийн дулаарал, экологийн өөрчлөлт эдийн засагт хэрхэн тусч байгаа талаар судалжээ. Агаарын өөрчлөлт 3 хувиар өсөхөд экологид 60 хувийн өөрчлөлт гарчээ. Монгол Улс цэвэр усны нөөцөөр хомс. Гэтэл өнөөдөр орон сууцны оршин суугч өдөрт 250 литр ус хэрэглэдэг бол 20 жилийн дараа 25 литр ус хэрэглэх тооцоо гарсан. Тиймээс бид энэ бүхнээс шийдэл эрхийлж, ямар алхам хийх талаар төвлөрүүллээ. Монгол Улс экологийн зөв зүйтэй асуудлаа тусгах хэрэгтэй.

Эдийн засагч Б.Дөлгөөн: -Эдийн засгийн хүндрэл төлбөрийн тэнцлийн алдагдалтай холбоотой. Тиймээс бид чөлөөт худалдааны асуудлаар хэлэлцүүлгээ өрнүүлнэ. Тийм учраас экспортод бараагаа гаргахын тулд хэрхэн талаар холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно.

МСЭ-ийн дэд захирал П.Баярмагнай: -Мэддээллийн ёсзүйн талаар эдийн засгийн форум дээр тусгайлан хэлэлцүүлж байгаа нь сайшаалтай. Бидний хувьд хариуцлага өндөр болж байна. Өнөөдрийн салбар хуралдаан дээр олон талын төлөөлөл оролцлоо. Бид нэг талын мэдээлэл авч, яаран гүйцэтгэх үзэгдэл байдаг. Нөгөө талаар тухайн байгууллага мэдээллээ өгөх нь хойрго байдаг. Уул уурхайн салбарт л гэхэд улстөрчид мэдээллийн эх сурвалж болж, сэтгүүлчид маш олон удаа хөндсөн байна.

Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Ц.Энхбаяр: -Үл хөдлөх хөрөнгийн зах зээл ба хөрөнгийн зах зээлийн асуудлаар өргөн хүрээнд хэлэлцлээ. Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа энэ үед үл хөдлөх зах зээлийн байдал ямар байгаа талаар ярилцлаа. Үл хөдлөх хөрөнгө өөрийн мөчлөгтэй явдаг. Өнөөдөр барилгын нийлүүлэлтэй болсон. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 80 мянга гаруй айлын орон сууц баригдах төлөвлөгөөтэй байна. Уул уурхайг бодвол өсөлт нь тогтвортой явж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ, хомсдлын талаар маш их ярилаа. Үл хөдлөх хөрөнгийн менежментийн асуудал чухал.

Эдийн засгийн форум үргэлжилж байна.

Онцлох нийтлэлүүд