ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.09.23 01:09

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалын багийнхантайгаа 21 хоног тусгаарлагдана


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийсэн айлчлал өнөөдөр өндөрлөнө. Айлчлалын бүрэлдэхүүн өнөөдөр орой эх орондоо ирнэ. Ирээд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хамт явсан бүрэлдэхүүнтэйгээ 21 хоногийн тусгаарлалтад орох юм.

Тэрбээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийсэн. Түүнчлэн Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепнев, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов нарын хүмүүстэй уулзсан юм.

Онцлох нийтлэлүүд