ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2017.01.09 03:01

Газар хөдлөлтөд тэсвэртэй хамгийн өндөр барилга ашиглалтад орлоо

Номхон далайн эргийн хамгийн өндөр барилга баригдаж дууслаа. АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотноо сүндэрлэсэн "Вилшейр Гранд Центр" хэмээх энэхүү барилга нь ойролцоогоор 73 давхар, 338 метрийн өндөртэй баригджээ. Түүнчлэн барилгын инженерүүдийн хэлж байгаагаар уг барилга нь газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд байрлаж байгаа ч, хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй баригдсан гэдгийг хэлж байгаа юм.

Нийт 1.2 тэрбум долларын өртгөөр боссон "Вилшейр Гранд Центр"-т тансаг зэрэглэлийн зочид буудал, оффисууд болон ресторан, дэлгүүрүүд байрлах юм. Зочид буудал л гэхэд тус төвийн 70 дугаар давхраас эхлэн нийт 900 өрөө бүхий байх юм байна. Харин оффисын зориулалттай 365 мянган хавтгай дөрвөлжин талбайг эзлэн орших бол 45 мянган хавтгай дөрвөлжин талбайд бусад үйлчилгээний зориулалттай байгууллагууд байрлана.

Түүнчлэн 16 цахилгаан лифт ажиллаж, зорчигчдыг тээвэрлэн ажиллах аж. Харин АНУ-ын хамгийн өндөр барилга нь Нью-Йорк хотод байрладаг "Эмпайр Эстейт Бюлдинг" юм. Зиккурат буюу дээшлэх тусмаа нарийсч шаталсан цамхаг шиг хэлбэртэй арт деко хэв маягийн барилга нь 1931 онд баригджээ.

Уг барилга нь нийт 102 давхар, 381 метрийн өндөртэй бөгөөд телевизийн антенны урттай нийлүүлбэл 443 метрт хүрдэг. "Эмпайр Стейт Билдинг" нь Нью-Йоркийн уран барилгын голлох барилгуудын нэгд зүй ёсоор багтдаг юм.

Онцлох нийтлэлүүд