ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.12.05 01:12

Газар шинээр өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн цахим бүртгэл эхлэнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэх 52 байршлын хоёрдугаар ээлжийн цахим бүртгэл эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаад Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай, их цуурайн ам, Баянзүрх дүүргийн улиастай, бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булгийн хоёрдугаар хэсэг, Багахангай дүүргийн Хангайн хөндийн нэгдүгээр хэсэгт нийтдээ 2245 га газарт 14,490 иргэнд, мөн өмнөх таван байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багахангай дүүргийн Бор үзүүр, Багануур дүүргийн Тариан булгийн нэгдүгээр хэсэгт нийт 1203 га газарт 1329 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр болсон байна. Цахим системээр иргэдээс газар өмчлөх хүсэлт хүлээн авах бүртгэлийн ажиллагаа 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлнэ гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд