ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2016.02.03 03:02

“Галзуу хурд”-ын шинэ анги гарна

"Галзуу хурд” киноны наймдугаар ангийн зураг авалт эхэлжээ.

Киноны зураг авалт АНУ, ОХУ, Исланд, Куба Улсад болох гэнэ. Найруулагч Ф.Гэри Грей шинэ киноныхоо талаар хэлэхдээ, ирэх оны дөрөвдүгээр сард үзэгчдэд хүрнэ. Шинэ ангид өмнөх ангиудад гарч байгаагүй сонин, содон үйл явдлууд өрнөнө. Тиймээс сэтгэл догдолж байна хэмээн “AFP” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Харин Москвагийн удирдлагууд шинэ ангийн зураг авалтыг Оросод хийх зөвшөөрөл хараахан олгоогүй байгаа гэнэ.

Онцлох нийтлэлүүд