ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2019.01.03 01:01

"Галилео" байршил тогтоох систем энэ оноос иргэдэд үйлчилнэ

Европын холбооны "Галилео" байршил тогтоох систем энэ оноос иргэдэд үйлчилж эхлэх гэж байна. Европын холбоо ба Европын сансрын агентлагаас хамтран энэхүү хиймэл дагуулын байршил тогтоох системийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж дуусчээ. Одоогоор олон нийтийн хэрэгцээнд ашиглагддаг АНУ-ын GPS ба ОХУ-ын "Глонасс" системүүдийн адилаар бие даан, гаднын хамааралгүйгээр байршил тогтоох үйлчилгээтэй болохыг европчууд 1990-ээд оны эхнээс л эрмэлзэж байжээ. Тиймээс 2011 оны 10-р сарын 21-нд анхны хоёр ширхэг хиймэл дагуулыг тойрог замд оруулсан байна. Түүнээс хойш найман жилийн турш 30 ширхэг хиймэл дагуулыг хөөргөж, дэлхийг бүрэн бүрхэснээр хүн бүрт байршил тогтоох үнэгүй үйлчилгээг үзүүлэхэд бэлэн болжээ. БНХАУ анх "Галилео" төсөлд оролцож байгаад улс төрийн шалтгаанаар оролцох боломжгүй болж "Бейдоу" хэмээх зөвхөн өөрийн бүс нутгийг хамарсан байршлын системтэй болохоор ажиллаж буй юм.

"Галилео" байршил тогтоох систем нь 1 метр хүртэл нарийвчилалтай байршлын дохиоллыг дамжуулах бөгөөд ерөнхий дохиололтой үнэгүй үйлчилгээ ба нарийвчлалтай дохиотой үнэтэй үйлчилгээ гэсэн 2 төрлийн үйлчилгээг үзүүлэх гэнэ. "Галилео"-гийн гол давуу тал нь хэрэглэгч хэрэгцээ гарсан үед аюул тулгарсан дохиог хиймэл дагуулын төвд дамжуулж байршлаа мэдээлж болохоос гадна төвөөс тусламж ирж байгааг мэдээлсэн дохиог авч болдог онцлогоороо GPS ба "Глонас"-аас давуу юм байна. "Галилео"-г газраас Германы Мюнхен болон Италийн Фучиногоос удирдах ажээ.

GPS-тэй өрсөлдөх "Галилео" байршил тогтоох систем ашиглалтад орно

GPS-тэй өрсөлдөх "Галилео" байршил тогтоох систем ашиглалтад орно

2011 оны 10-р сарын 21-нд "Галилео" системийн анхны 2 хиймэл дагуулыг хөөргөжээ.

GPS-тэй өрсөлдөх "Галилео" байршил тогтоох систем ашиглалтад орно

GPS-ийн 24 хиймэл дагуул дэлхийгээс 20000 км зайд тойрог замд ажиллаж, байршлын дохиоллыг тасралтгүйгээр дамжуулдаг

GPS-тэй өрсөлдөх "Галилео" байршил тогтоох систем ашиглалтад орно

GPS-ийг ашиглаж Америкийн "Томохавк" далавчит пуужин нь 2000 км зайд байгаа байг 1 м-ийн нарийвчлалтай онодог байна.

Онцлох нийтлэлүүд