ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.12.01 11:12

Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Нийслэлийн Онцгой байдлын газарт хоногт ирж байгаа гал түймрийн дуудлага гэр хорооллын айл өрхийн байшингийн дээвэр, гэр, хогийн цэг, орцны хогийн сувагт хог шатсан тухай дуудлага зонхилж байна.

Тодруулбал өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймрийн 16 дуудлага ирснээс 9 дуудлага нь иргэдийн байшин шатсан байна.

Тухайлбал: Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:54 цагт өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн гал унтраах тасгийг очиход иргэн С-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:54 цагт өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн гал унтраах тасгийг очиход 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтрааж ажилласан.

Цаг агаар хүйтэрч иргэд, аж ахуй нэгж, байгууллагын галлагаа нэмэгддэгтэй холбогдлуулан пийшин зуухны хамрааралтай гал түймрийн тоо өрсөх хандлагатай байна. Иймд иргэд гэр орон сууцандаа галлагаа хийхдээ түлшийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гэмтэлтэй пийшин зуухыг ашиглахгүй байх яндангаа гал үл шатах материалаар дулаалж, тамхи, шүдэнзийнхээ галыг бүрэн гүйцэд унтраах, галтай үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, пийшин зуухны галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлж хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг харж хандах, асрах хүнгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Онцлох нийтлэлүүд