ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.06.07 05:06

ГЕГ-ын дарга О.Ганбат төсөв санхүүгийн хэмнэлт ыг үүрэгдэв

Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат Засгийн газрын энэ сарын 03-ны өдрийн “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжэний тухай” 147 дугаар тогтоол, Сангийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “ Төсвийн хэмнэлтийн горимд шилжих тухай” 122 тушаал гарсантай холбогдуулан нийт гаалийн ажилтан, албан хаагчдад үүрэг даалгавар өглөө.

 О.Ганбат дарга  Гаалийн ерөнхий газрын газар, хэлтсийн дарга удирдлага, гаалийн улсын ахлах байцаагч болон байцаагч нарт Засгийн газрын тогтоол, Сангийн сайдын тушаалыг албан ёсоор танилцуулж дараах зардлуудыг хэмнэхийг үүрэг болголоо. Үүнд:

 - Бичиг хэргийн зардлыг хэмнэх чиглэлээр

•    Байгууллага дотрох албан бичгийг электрон хэлбэрт шилжүүлэх, зайлшгүй шаардлагатай нөхцөлд ноорог цаас ашиглах.

•    Албан бичгийн төслийг зөвхөн ноорог цаасан дээр, албан бичгийг цаасны 2 талд хэвлэх.

•    Удирдлагуудад хүргүүлж буй танилцуулгыг электрон хэлбэрээр хүргүүлэх, удирдлагын зүгээс электрон хэлбэрээр чиглэл өгч хэвшүүлэх

 - Тээвэр, шатахууны зардлыг хэмнэх чиглэлээр 

•    Албан тушаалтан болон албан ажлын автомашины өдрийн хэрэглээний зардлыг 10 хувиар, дуудлагын автомашины хэрэглээний зардлыг 20 хувиар бууруулах.

•    Албан тушаалын суудлын автомашин унах эрх бүхий албан тушаалтнаас бусад албан тушаалтнууд автомашин ашиглахгүй байх.

 - Шуудан холбооны зардлыг хэмнэх чиглэлээр

•    Албан утсыг хувийн зорилгод ашиглахгүй байх журам тогтоох.

•    Ойрын зайнд байрлах албан байгууллагуудад хүргүүлэх бичгийг биеэр хүргэх.

 - Томилолт, сургалт семинарын зардлыг хэмнэх чиглэлээр 

•    Байгууллагын зардлаар гадаад албан томилолтоор явах бүрэлдэхүүний хамрах   хүний тоог цөөлөх.

•    Орон нутгийг хамруулсан дотоод сургалт семинарыг цахим хэлбэрт шилжүүлэх, видео хуралдааныг ашиглан хэвшүүлэх.

•    Төсвийн хөрөнгөөр тойрон аялал, зугаалга, ой тэмдэглэлт арга хэмжээ зохион   байгуулахгүй байх. 

 - Байр ашиглалтын зардлыг хэмнэх чиглэлээр 

•    Өдрийн цагаар өрөө, тасалгааны гэрлийг унтрааж хэвшүүлэх, хэмнэлттэй эх үүсвэрт шилжүүлэх.

•    Өрөөний агаарын хэм +25-аас доош байгаа нөхцөлд өрөөний сэнс, агааржуулагч ашиглахгүй байх, цахилгаан, дулааны алдагдлыг бууруулах.

Дээрх зардлуудад хэмнэлт гаргаснаар Гаалийн байгууллагын төсвийн зардлыг 20 хувиар хэмнэх юм.

Онцлох нийтлэлүүд