ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.08.03 04:08

Геологич залуугийн цогцсыг ар гэрийхэнд нь хүлээлгэн өгчээ

Ашигт малтмалын газрын гурван геологич Баянхонгор аймагт 20 хоногийн хугацаатай ажиллаж байхдаа тус аймгийн Баян-Өндөр сумаас 120-130 км зайд “Идрэнгийн нуур” гэдэг газар явж байхад машинынх нь дугуй хагарч цааш явах боломжгүй болсон аж.

Тиймээс Геологчдын нэг болох  27 настай эрэгтэй М GPS төхөөрөмжөө авч зам хайхаар яваад үлдсэн хоёроосоо холбоо тасран сураггүй болжээ. Тэднийг эрэн хайх ажиллагаанд нийт 60 орчим хүн, 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Эрлийн багийнхан хоёр геологчийг олж, эмнэлэгт хүргэсэн бөгөөд төөрсөн 27 настай геологчийн гутлын мөрийг олсон ч мөр хэсэг яваад тасарсан талаар мэдээлж байсан. Тэгвэл наймдугаар сарын 1-ний өглөө 10 цагийн үед эрлийнхэн  Баян-Өндөр сумын дөрөвдүгээр багийн нутаг “Хар довны үзүүр” гэдэг газар нас барсан байсныг нь олж цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Онцлох нийтлэлүүд