Нийгэм
2016.04.04 01:04

“Говийн чоно” өнөөдөр эхэлнэ

ОБЕГ-аас АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулдаг “Говийн чоно” сургуулилт өнөөдөр эхэлж байна. 2009 оноос хойш уламжлал болгон зохион байгуулсан энэхүү сургуулилт нь гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургууль болдгоороо онцлог. Энэ жилийн хувьд сургуулилт Улаанбаатар хотоос гадна Орхон аймагт зэрэг болж буйгаараа онцлог юм. Сургуулилт дөрөв хоног үргэлжилнэ.

“Говийн чоно” дасгал сургуулилтыг Монгол Улсын газар хөдлөлт, галт тэрэгний осол, уурхайн осол зэрэг төрөл бүрийн гамшгийн зохиомжид тулгуурлан зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний болон дотоодын гамшгийн удирдлагын чадавхийг идэвхитэй сайжруулах зорилгоор зохион байгуулдаг. “Говийн Чоно-2016” дасгал сургуулилтанд Онцгой байдлын ерөнхий газар болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай үүрэг харьяа бүхий яам, агентлаг мөн АНУ-ын Номхон далайн команд, АНУ-ын Номхон далайн арми болон хүмүүнлэгийн тусламжийн улс орнуудын багийн гишүүн байгууллагаас 100 гаруй хүн оролцож байна.

Онцлох нийтлэлүүд