Нийгэм
2016.04.05 11:04

ГССҮТ-ийн эмч нар Баянхонгорт очиж, нэгэн хүүгийн амийг аварлаа

Баянхонгор аймгийн Баянцагаан суманд мориноос унаж толгойн чамархайн хэсэг нь цөмөрч, амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан долоон настай хүүг ГССҮТ-ийн эмч нар аварч нэгэн гэр бүлд аз жаргал бэлэглэжээ. Б.Түмэнбилгүүдэй хүүгийн эцэг эх эмч нарт баярласан сэтгэлээ захидал бичин илэрхийлсэн байна.

Үүнд “ГССҮТ-ийн мэдрэлийн мэс заслын эмч нар багаараа ирж сэтгэл гарган мэргэжлийн өндөр түвшинд ажилласан мэдрэлийн мэс заслын эмч Содбилэг, унтуулагын эмч Ариунболд, Мэс заслын сувилагч Пунцагаа, унтуулагын сувилагч Мөнх-Үндэс, Жолооч Бүрнээ нартаа маш их баярласнаа илэрхийлж байна.

Эзэмшсэн мэргэжлээ хаа ч байсан чадварлаг ашиглаж, олон хүний амийг авран ажиллаж байгаа баг хамт олон та бүхнээр маш их бахархаж байна. Мөн ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дарга Баттөгс эмчдээ маш их баярлалаа. Баянцагаан сум дундын эмнэлгийн хамт олон, Б.Түмэнбилгүүдэй хүүгийн гэр бүлээс" гэжээ.

Онцлох нийтлэлүүд