ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.10.07 01:10

Гурилын чанарыг сайжруулах зорилгоор ОХУ-аас улаанбуудай оруулж ирсэн гэв

Энэ жил манай улс 293 мянган га талбайд улаанбуудай тариалснаас 440 мянган тонн улаан буудайг үтрэм дээр хураан авах төлөвлөгөөтэй байгаа билээ.Өнгөрөгч долоо хоногт Үр тариа, газар тариалан эрхлэгчдийн холбооноос "Улаанбаатар гурил" компани удаан хугацаанд хадгалсан, чанарын шаардлага хангаагүй 40 мянган тонн улаанбуудайг ОХУ-аас оруулж ирж байна хэмээн мэдэгдэж байсан бол "Улаанбаатар гурил" компанийн эзэн Ц.Баатарсайхан "Гадуур цацагдаад байгаа шиг 60, 70 тонн чанаргүй улаан буудай биш. Нийт 49300 тонн улаан буудайг оруулж ирсэн" гэсэн тайлбар хийсэн юм. Мөн манай улсын улаан буудайнаас гаргаж авсан гурил урсац ихтэй байдаг учир ОХУ-аас оруулж ирж буй улаан буудайтай холисноор гурилын чанар сайжирна хэмээн үзжээ.

Онцлох нийтлэлүүд