ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.31 04:05

Гэр хорооллынхон нэгдсэн шугамд холбогдох боломжтой

Орхон аймаг, Эрдэнэт хотын гэр хорооллын ус хангамж, ариутгах татуургын системийг сайжруулах барилгын ажил дуусч, хүлээлгэн өгчээ. Уг ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Хот байгуулалтын салбарын МОН-2301 төслийн хүрээнд хийжээ.  Энэхүү байгууламж ашиглалтад орсноор Эрдэнэт хотын гэр хорооллын 48800 орчим оршин суугчдыг 200-250 метрийн зайд байрлах түгээх байрнаас ундны усаар хангах боломж бүрджээ. Мөн гэр хороололд байрлалтай Наран цогцолбор болон 17 дугаар сургууль, 6 дугаар цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хүний хөгжлийн байгууллага, халуун усны газар, багийн байр, цагдаагийн хэлтэс, зэрэг нийгмийн үйлчилгээний барилгууд цэвэр, бохир усны шугамд холбогдсон байна. Цаашлаад гэр хорооллын айл өрх, худалдаа үйлчилгээний байгууллагууд цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдох боломжтой аж.

Онцлох нийтлэлүүд