ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.01.13 05:01

Г.Буяндорж давж заалджээ

"Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох залилангийн хэргийг өнгөрсөн арванхоёрдугаар сард Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцэж, Г.Буяндоржид 2 жил 3 сарын хорих ял оноосон.харин Г.Буяндорж анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд ханджээ.

Түүнийг шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан хэрэгт буруутгаж байгаа юм. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэгт буруутган ялласан байдаг.

Онцлох нийтлэлүүд