ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.10.13 12:10

Г.Дэнзэнгийн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг хэрэгссэнгүй

Related imageГ.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурлын бүрэлдэхүүн түүний өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг түр завсарлан хэлэлцэж, гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болголоо. Харин Г.Дэнзэн хорих ангиас Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох, шүүх хурлыг нээлттэй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж өгөх гэсэн хоёр хүсэлтийг хэлэлцэхээр дахин түр завсарлалаа.

Шүүх бүрэлдэхүүн түүний гаргасан хоёр хүсэлтэд хариу өгөөгүй байсан учраас Г.Дэнзэн "Хэргийг шударгаар шийдвэрлүүлэх боломж бүрдэхгүй байна" хэмээн үзэж буйгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлж, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг гаргасан юм.

Онцлох нийтлэлүүд