ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2019.10.10 12:10

Г.Занданшатар: Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэл үүссэн тул албан захидал явуулж байгаа


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавих гишүүн байсангүй. Тиймээс зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулт байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Мөнх-Оргил "Санхүүгийн зохицуулах хороо 7210 субъектийг хянах юм байна. Тэгээд ажлын орон тоог 10 хүнээр нэмнэ гэж байна. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй" гэсэн санал хэллээ.

Зарчмын зөрүүтэй саналын санал хураалт явуулж дууссаны дараагаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улс саарал жагсаалтад орох бодит эрсдэл үүссэн. Энэ талаар Бангконгт болсон хурлаар ажлын төлөвлөгөө авсан. Ийм учраас холбогдох байгууллагын саналаар УИХ-аар холбогдох байгууллагад энэ хуулийг баталж байгаа тухай албан бичиг явуулж байгааг мэдэгдэж байна. Санхүүгийн зохицуулах хороонд орон тоо нэмж байгаа. Үүнтэй холбоотой хууль бус ажилчдыг Монгол Улсаас албан гаргаж байгааг мэдэгдсэн албан захидал явуулж байгааг мэдэгдье" хэмээв.

Ингээд чуулганы хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.


Онцлох нийтлэлүүд