ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.07.11 11:07

Г.Тэмүүлэнгийн хээр азарга өнгөллөө

Дөнгөж сая азарга барианд орж ирлээ. Азарганы уралдаанд 170 гаруй хурдан хүлэг уралдсанаас Архангай аймгийн Ихтамир сумын уяач Г.Тэмүүлэнгийн хээр азарга уралдааныг өнгөлсөөр түрүүллээ. Г.Тэмүүлэн нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Г.Ганзоригийн хүү юм. Түүний хурдан хээр азаргын уяа сойлгыг МУ-ын тод манлай уяач Эрдэнэчулуун таруулжээ. Ямартай ч энэ жилийн баяр наадмын азарганы уралдаанд битүү морьд орж ирсэнгүй. Айргын тавд орсон хурдан хүлэгүүд бүгд л цуутай олон ч улсын баяр наадмаас айраг түрүү хүртэж байсан түүхтэй. Тодруулбал, аман хүзүүнд МУ-ын тод манлай уяач Д.Ононгийн бага хээр азарга аман хүзүүдлээ. Айргийн гуравт Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн янзага хээр, айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатарын халиун азарга, айргийн тавд Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы хээр азарга давхилаа.

Онцлох нийтлэлүүд