ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.09.24 12:09

Г.УУГАНБАЯР: ХОТЫН АЖИЛД БҮХ ШАТНЫ УДИРДЛАГУУДЫН ОЙЛГОЛЦОЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА ЧУХАЛ


Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн өмнө олон тулгамдсан асуудал бий болоод байгаа. Анхны төлөвлөлт, багтаамжаасаа 10 дахин их ачаалал үүрээд байгаа нийслэл хотод хүн амын хэт төвлөрөл үүссэний улмаас агаар, ус, хөрсний бохирдол, авто замын түгжрэл ба зогсоолын асуудал, хүн амын нягтаршил, гэр хороолол ба шилжилт хөдөлгөөн, нийтийн тээвэр, хог, ногоон байгууламж, цахилгаан ба дулааны хүрэлцээ зэрэг олон асуудал шийдэлээ хүлээж байна. Тиймээс бид энэ удаагийн ярилцлагын буландаа “Жишиг хотын төлөө” ТББ-ын тэргүүн Г. Ууганбаярыг урьж оролцуулсан юм.

-Сайн байна уу. Юуны өмнө дүүрэг, нийслэлд ажиллаж байсан туршлагатай хүний хувьд манай хотод тулгамдаад байгаа асуудлуудын талаар ямар байр суурьтай байдаг талаар ярилцлагаа эхлүүлэе.

- Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын дийлэнх хувь нь төвлөрч байгаагаас үүдэн нийслэл Улаанбаатар хотодамьдарч байгаа иргэд өдөр тутамдаа олон асуудалтай тулгарч байна. Хүн амын төвлөрөлөөс болж агаарын бохирдол, авто замын түгжрэл, дулаан цахилгаан хангамж, хог хаягдал, хөрсний бохирдол зэрэг асуудал тулгарчбайна.Тиймээс хотын хүн амын энэ өсөлттэй уялдуулан зөв, ухаалаг төлөвлөлт чухал болж байна.Ингэхдээ иргэдэдээ ээлтэй, эко, тав тухтай, хүртээмжтэй байдлаар урт хугацаанд тогтвортой хөгжих боломжийг эрэлхийлэх нь чухал байна. Улаанбаатар хотод тулгараад буй энэ асуудлууд шинэ зүйл биш. Дэлхийн томоохон хотууд ч манайд тулгараад байгаа асуудлуудтай нүүр тулж байсан.Олон улсад хотын засаглал гэдэг ойлголт бий болсон. НҮБ-ын хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн төлөвлөгөөгөөр шинэ байгуулагдаж буй хотууд төдийгүй одоо асуудалтай байгаа хотуудын хувьд засаглал гэдэг зүйл заавал байх ёстойг зарласан. Хотын засаглал гэдэг нь хот, орон нутаг зэрэг бүх шатанд барилга, эрчим хүч, ус, байгаль орчин зэрэг бүхий л салбарууд нь улс төрийн төвшин хүртлээ бүгд жигд оролцоотой бөгөөд хоорондоо хамтын ажиллагаатай байх тухай ойлголт юм. Ингэж байж агаар болон хөрсний бохирдол, эдийн засгийн асуудлуудаа нэг төвшний удирдлага дор харж цогцоор нь шийдэх боломжтой. Манайд удирдлагууд нь хоорондоо хамтарч ажиллахгүй байна, иргэд өөрийгөө удирдах засаглал гэдэг зүйл байхгүй байна.

-Таны хүсч байгаа шиг иргэндээ ээлтэй жишиг хот болохын тулд асуудал нь хаанаа байна вэ?Иргэдийн ухамсарт уу, эсвэл хууль дүрэм журам, тогтолцоондоо өөрчлөлт оруулмаар байна уу? Бид хэрхэн богино хугацаанд иргэддээ ээлтэй хотыг бий болгох вэ?

- Бид ажлуудаа хооронд нь уялдуулж чадвал үүсээд байгаа асуудлуудыг шийдэж болно гэж хардаг. Хот төлөвлөлт гэдэг цаасан дээр төлөвлөгөө зохиохыг хэлдэггүй. Бүх салбарыг зэрэг төлөвлөж, нийт хөрөнгө оруулалтыг тооцож гэмээнэ байгаа нөөцөө хэрхэн хамгийн зохистой, үр ашигтай зарцуулахыг хэлдэг. Хот төлөвлөлт гэдэг бол газар зохион байгуулалт, эсвэл байшин биш. Харин салбар хоорондын уялдааг хангаж буй систем юм. Үүн дээрээ л бид алдаад байна. Бид асуудлын шийдлийг зөвхөн хатуу дэд бүтэц буюу зам, байшингаар шийдчих гээд байдаг. Уг нь Улаанбаатар хот маань Азийн бусад хотуудтай харьцуулбал дэд бүтэц, эдийн засгийн боломж талаасаа муугүйд тооцогдоно. Бас тийм айхтар асуудалд орсон хот биш. Энд менежмент, бодлого, төлөвлөлт, зохицуулалт хэрэгтэй байна. Мөн бүх шатанд иргэдийн оролцоог сайн хангаж өгмөөр байна. Ингэж байж хүртээмжийн тухай ярьж эхэлнэ. Иргэд асуудал, шийдэл ярьдаг системийн зохицуулалт гэдэг зүйл бүх шатанд байхгүй, эсвэл их сул байгаа санагддаг. Өмчийн эзэн нь байгаа орчноо хамгаалах, талуудын үүрэг хариуцлагыг тодорхойлох, хотын 400 мянган өрхийн оролцоог хангасан шийдэл гаргаж өгөхөөс нааш хотын удирдлага энэ бүх асуудлыг дангаараа шийдэж хэзээ ч барахгүй. Улаанбаатартгэр хороололд амьдарч байгаа 220 мянган өрх бий. Хотод хийж буй дэд бүтцийн том хөрөнгө оруулалтаас хэд нь энэ өрхүүд рүү чиглэсэн бэ? Эдгээр хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хэн хүртээд байгаа юм бэ? Иймээс хөрөнгө оруулалт ба төлөвлөлт хоёрыг эрэмбэлж, хооронд нь маш уялдаатай зөв удирдан, ажиллах ёстой. Ингэж чадахгүй бол үүнээс өндөр өртгөөр засаж залруулах болно.Тиймээс нийслэл хотын хүн ам, өрхийн тоо, жижиг улсын давуу талаа тооцоод, иргэдийн оролцоогоо нэмэгдүүлж чадвал жишиг хот болох тийм урт хугацааны ажил биш ээ.

-Таны ажлын түүхээс харж байхад дүүрэг болон нийслэлд удирдах албанд ажиллаж байсан юм билээ. Тэр дундаа хотын иргэдэд өдөр тутам тулгамддагасуудлыг шийдвэрлэхэд нүүр тулан ажилласан туршлагатай нэгэн шиг харагдлаа?

-2012 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөөд ажлын гараагаа СХД-ийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаас эхлүүлэх боломж надад олдсон юм. Тэр үеэс нийслэл хотынхоо иргэдийн өмнө тулгамддаг олон асуудалтай нүүр тулж ажилласан.Ажлаа мэддэг, ард иргэдтэйгээ ойрхон ажилладаг хамт олныхоо дэмжлэгтэйгээр СХДүүрэгтээ үр дүнтэй ажилласангэж боддог . Тухайлбал, хуучин 22-ын товчоон дээр мал тууж авчраад замын хажууханд гаргачихдаг нүд хальтрам дүр зураг байсан. Орчны бохирдол, эрүүл ахуйн талаар ярих ч юмгүй. Энэ асуудлыг шийдэж нэгдсэн зохион байгуулалтад оруулж Эмээлт захыгбий болгосон. Бас нэг ажил нь намар болохоор ногоо тариалсан иргэд гудамж талбайд өөрийн хүссэн газраа гараад зогсчихдог байсан. Эдгээр иргэдийгнэгдсэн байдлаар дэмжих ёстой гээд 2013 онд санаачлаад, шинэ ногооны үзэсгэлэн худалдааг анх удаагаа СХДүүрэгтээ зохион байгуулсан.Энэ ажил үр дүнтэй болсонучраасНийслэл хотын удирдлагууд шийдвэр гаргаж,2014 оноос жил бүрийн намарнийслэл хотын хэмжээнд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж хэвшсэн байна. Энэ мэтчилэн ажилласан дөрвөн жилийн хугацаанд үр дүнгээ өгсөн ажлууд цөөнгүй бий.

-Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагынхэлтсийн даргаар та ажиллаж байсан.Тэр үедээ Улсын томоохон эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулах, нисдэг тэрэг буух талбай байгуулах санааг та анхлан гаргасан юм байна лээ. Энэ талаараа ярихгүй юу?

- Хотын ажил гэдэг ажлынхаа араас уйгагүй явж байж үр дүн гардаг аж ахуйн ажил байдаг.Улаанбаатар хотын хөгжлийг хэдэн шатаар ахиулахын тулд дүүргийн Засаг дарга нар, шат шатны удирдлагууд нэг зүрх сэтгэлтэй, санаачлагатай зүтгэлтэй ажиллах юм бол хот богино хугацаанд хөгжих бүрэн боломжтой гэж харж байгаа. Ярих биш гардаж хийж үр дүнгээ үзэх нь хотын ажилд чухал байдаг даа.

Эмнэлгийн байгууллага бол онцгой бүс. Хүний амь нас минут секундээр хэмжигддэг учраас гадна тохижилт, орц гарц, зогсоолын асуудлыг цогцоор нь шийдэх зайлшгүй шаардлагатай байсан.

2016 онд эхлээд Гуравдугаар эмнэлгийн гадна талбайг тохижуулсан бөгөөд2017 оноос жил бүр 4-5, нийт 17 эмнэлгийн гадна талбайг тохижуулсан.Гэмтлийн эмнэлгийн хувьд гадна талбайн тохижуулах ажлыг ахлаж байхдаа нисдэг тэргэний талбайг байгуулах санаачилга гаргаад, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай ярилцснаар энэ санаа маань ажил хэрэг болж байлаа. Ийнхүү нисдэг тэрэг буух талбайтай болсноор хөдөө орон нутгаас яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай олон иргэдийн амь насыг нь аварсан.Цаашлаад ЭХЭМҮС-д, ХӨСҮТ-д нисдэг тэргэний зогсоол байгуулсан нь нүдээ олсон ажил болжээ гэж боддог.

-Сүүлийн үед эко хот гэж ярих боллоо. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тохижилтыг сайжруулахын талаар ямар ажлууд хийх ёстой юм бол?

- Ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлснээр агаар орчны бохирдлыг бууруулах, хотын өнгө үзэмж нэмэгдүүлэх гээд олон талын ач холбогдолтой. Ер нь ногоон байгууламжийн хувьд арчилгаа маш чухал байдаг учраас энэ тал дээр мэргэжлийн үүднээс анхаарч ажиллах чухал байдаг.Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Улаанбаатр хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2,3 м.квбайсныг2-2,5 дахин нэмэгдүүлсэн. 2016 онд4-6 метрийн өндөртэй нарс модыг шилжүүлэн суулгах ажлыг Улаанбаатар хотынхэмжээнд хийсэн. Энэ ажил тухайн үедээ олон хүнээс шүүмжлэл сонссон боловч бид үр дүнг нь үзсэж чадсан. Одоо бүгд сайхан ургаж байна. Ер нь манай хотын ногоон байгууламж мэдэгдэхүйц нэмэгдсэн. Орон сууцны хорооллуудад бичил цэцэрлэгт хүрээлэнг 50-60 байршилд байгуулж, анхудаа гоёлын бут сөөгийг гудамж талбайд тарьсан. Тохижилтын ажлын хувьд төсвийн мөнгийг үр дүнтэй ашиглахын тулд олон жижиг ажил хийж байхаар гудамж талбайн тохижуулалтыг иж бүрнээр нь буюу ус зайлуулах шугамтай, гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай гэх мэтээр цогцоор нь шийдэх хэрэгтэй. Бага зайд ч гэсэн иж бүрэн төлөвлөж, тохижуулбал урт хугацаандаа үр дүнтэй. Товчхондоо, олон жижиг тохижилтын ажил хийж байхаар нэг чанартай, стандартын дагуу ажил хийх нь оновчтой.

- Хог хаягдлын талаарх бодлого одоо ч шийдлээ хүлээсээр байна. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ? Гарц шийдэл юу байна?

-Тиймээ. Хотын төвлөрөл, хог хаягдлын асуудал тулгамдаж байгаа. Энэ асуудал дээр хийх ажил их байна. Хог хаягдлын тухайхууль 2017 оны тавдугаар сард шинэчлэгдсэн. Энэ хуулийн дагуу Улаанбаатар хотын Хог хаягдлын менежментийн дэд хөтөлбөрийг батлуулсан. Энэ дэд хөтөлбөрийн хүрээнд төсөв мөнгөө суулгаад явах юм бол Улаанбаатарчууд хогоо эх үүсвэр дээр нь ангилан ялгадаг гэр хороолол болон байшин хорооллынхоо онцлогт тохирсон хог хаягдлын тээвэрлэлтийн зохистой системтэй болно. Мөн Цагаандаваа, Улаан чулуутын хогийн цэгт хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд барих, эко парк байгуулах асуудал олон жил яригдсан. Энэ асуудлыг гацаах гол шалтгаан болж байсан үйлдвэр барих газрын асуудлыг шийдсэнээр хог ангилан ялгах, дахин боловсруулах, үйлдвэрүүдийг барих ажил эхлээд явж байгаа. Ингэснээр хог хаягдлын хэмжээ багасч, байгальд ээлтэйгээр дахин боловсруулах боломжтой болно. Энэ ажлын дэд бүтцийг төр бодлогоор дэмжээд явах хэрэгтэй.

-Иргэддээ ээлтэй хотыг бий болгохын тулд төр болон иргэний оролцоо ямар байх ёстой юм бол? Зөвхөн төрийн бодлогод найдах биш иргэдийн оролцоо ч чухал санагдаж байна?

-Хүн амьдрахад таатай орчныг бүрдүүлсэн хотыг л жишиг хот гэж байгаа юм. Өглөө гараад гүйх гүйлтийн замтай, хүүхдүүд тоглох талбайтай, ахмадууд дасгал хийх газартай гэх зэргээр иргэний сэтгэл ханамжийг чухалчилсан байх нь жишиг хотын хэмжүүр гэж болно. Тиймээс ч сүүлийн үед хотын хөгжлийг өндөр шилэн барилга гэж тооцохоо больсон. Тэрхүү хотын ногоон байгууламжийн хэмжээ, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлсэн байдал, иргэддээ хэр зэрэг том талбайг зориулж хэрхэн яаж тохижуулсан зэргээр тодорхойлдог болоод байгаа.

Сүүлийн үед Улаанбаатар хотод илт анзаарагдаж буй зүйл бол орлого ба иргэдийнхүртэх ёстой боломжуудын тэгш бус байдал. Өмнө нь бид хотын иргэдийн нийгмийн ялгааг тэр бүр ярьж байгаагүй. Төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн тэнцвэртэй жигд хүргэх, хотод оруулж буй хөрөнгө оруулалтын өгөөжийг хамгийн их хүртэх ёстой хүмүүст нь хэрхэн хүргэх зэрэг асуудлуудыг нь хот төлөвлөлтийн бодлогодоо зайлшгүй тусгах ёстой. Хотын иргэдийн нэг хэсэг нь тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг хүртдэг бус нийтээрээ тийм боломжийгхүртсэн дэлхийн жишиг хотыг бий болгохын тулд иргэд үйл ажиллагаанд хяналт тавьдаг, өөрсдийн дуу хоолойгоо хүргэдэг, мэдээлэлтэй мэдлэгтэй байх шаардлагатай юм.

Онцлох нийтлэлүүд