ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2020.07.12 01:07

Даага насны морьдын уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ц.Тэмүүжингийн хул даага​ түрүүллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Даага насны морьдын уралдаан барианд орлоо.

Түрүү: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ц.Тэмүүжингийн хул даага

Аман хүзүү: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Сэрээтэрийн Баярсайханы бор даага

Айргийн гурав: Говь-Алтай аймгийн Дарви сумын Цэгмэдийн Гончигсүрэнгийн хээр халзан даага

Айргийн дөрөв: Төв аймгийн Алтанбулаг сумын Дугаржавын Ганзоригийн хул даага

Айргийн тав: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Цэндсүрэнгийн Онолбатын цагаан хонгор халзан даага

Б.МӨНХДУЛАМ

Онцлох нийтлэлүүд