ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.08.03 03:08

Дараах 42 улсын иргэд Монголд визгүй зорчино

 Монгол Улсад иргэд нь визгүй зорчих 42 орны жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор батлаж, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Энэхүү шийдвэрийн дагуу жагсаалтад нэр дурдсан орны иргэд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Монгол Улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих юм.

Уг жагсаалтад Австри, Андорра, Аргентин, Багамын арлууд, Бельги, Болгар, Бразил, Грек, Гибралтар, Гренада, Дани, Их Британи, Исланд, Испани, Итали, Ирланд, Кипр, Коста-Рика, Латви, Литва, Лихтенштейн, Люксембург, Мальт, Монако, Нидерланд, Норвег, Панам, Польш, Португал, Румын, Словак, Словени, Унгар, Уругвай, Финланд, Франц, Хорват, Чех, Чили, Швед, Швейцар, Эстони зэрэг 42 улс багтсан байна.

Гэхдээ зарим орны нөхцөл байдлыг харгалзан гадаадын иргэдийг олон улсын нисэх болон галт тэрэгний буудлаар саадгүй нэвтрүүлэхийн тулд иргэд нь Монгол Улсад визгүй зорчих болсон тухай мэдээллийг дотоодын холбогдох байгууллагуудадаа мэдэгдэж, мэдээллийн сандаа оруулж хариу нотлох хүртэлх хугацаанд иргэд виз мэдүүлэх хүсэлт тавих тохиолдолд визийг хилийн чанад дахь манай ДТГ-ууд олгон үйлчилж байна.

Онцлох нийтлэлүүд