ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.12.09 10:12

Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудыг батламжиллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл "Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах, гэрээ байгуулах эрх олгох тухай" захирамж гаргаж, Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон нийтийн зориулалттай Нэхмэлийн байруудыг дахин төлөвлөж, төсөл хэрэгжүүлэгч компаниудыг батламжиллаа.

Хан-Уул дүүргийн Нэхмэлийн 15, 19 дүгээр байрыг "Нутгийн буян групп" ХХК, Нэхмэлийн 3, 4, 8, 9 дүгээр байрыг Рендер бау" ХХК, Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байрыг "Фүжи холдинг ББСБ" ХХК тус тус дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилж, шалгарсан компаниудад гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулах эрх олгож, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржид даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд