ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.09.04 09:09

ДАШТ-ий хуваарийг танилцуулъя

Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 44 дэх, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд Узбекийн нийслэл Ташкент хотноо болох юм. Тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн эрэгтэй тамирчид даваа гаригт (09.01) эх орноосоо мордсон. Тэд Ташкент хотод долоо хоног хамтарсан бэлтгэлд оролцоод тэмцээнд оролцох юм. Харин эмэгтэйчүүд маргааш буюу энэ сарын 5-нд эх орноосоо мордох ажээ.

ДАШТ-ИЙ ХУВААРИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ:

Ням, 9-р сарын 7


18:30-19:00 Жин үзэх Чөлөөт бөх 57, 70, 86, 125 кг

Даваа, 9-р сарын 8


09:00-14:00 Урьдчилсан болон дагах барилдаан, Чөлөөт бөх 57, 70, 86, 125 кг
17:30-18:00 Жин үзэх Чөлөөт бөх 61, 65, 74, 97 кг
18:00-18:30 Нээлтийн ёслол
19:00-21:00 Финалын барилдаан, Шагнал, Чөлөөт бөх 57, 70, 86, 125 кг

Мягмар, 9-р сарын 9


09:00-14:00 Урьдчилсан болон дагах барилдаан, Чөлөөт бөх 61, 65, 74, 97 кг
17:15-17:45 Жин үзэх Эмэгтэй чөлөөт бөх 48, 55, 60, 69 кг
18:00-20:00 Финалын барилдаан, Шагнал, Чөлөөт бөх 61, 65, 74, 97 кг

Лхагва, 9-р сарын 10


09:00-14:00 Урьдчилсан болон дагах барилдаан, Эмэгтэй чөлөөт бөх 48, 55, 60, 69 кг
17:15-17:45 Жин үзэх Эмэгтэй чөлөөт бөх 53, 58, 75 кг
18:00-20:00 Финалын барилдаан, Шагнал, Эмэгтэй чөлөөт бөх 48, 55, 60, 69 кг

Пүрэв, 9-р сарын 11

10:00-14:00 Урьдчилсан болон дагах барилдаан, Эмэгтэй чөлөөт бөх 53, 58, 75 кг
17:15-17:45 Жин үзэх Эмэгтэй чөлөөт бөх 63 кг, Сонгомол бөх 75, 85 кг
18:00-20:00 Финалын барилдаан, Шагнал, Эмэгтэй чөлөөт бөх 53, 58, 75 кг

Баасан, 9-р сарын 12

10:00-14:00 Урьдчилсан болон дагах барилдаан, Эмэгтэй чөлөөт бөх 63 кг, Сонгомол бөх 75, 85 кг
17:15-17:45 Жин үзэх Сонгомол бөх 66, 80, 130 кг
18:00-20:00 Финалын барилдаан, Шагнал, Эмэгтэй чөлөөт бөх 63 кг, Сонгомол бөх 75, 85 кг

Бямба, 9-р сарын 13


10:00-14:00 Урьдчилсан болон дагах барилдаан, Сонгомол бөх 66, 80, 130 кг
17:15-17:45 Жин үзэх Сонгомол бөх 59, 71, 98 кг
18:00-20:00 Финалын барилдаан, Шагнал, Сонгомол бөх 66, 80, 130 кг

Ням, 9-р сарын 14

10:00-14:00 Урьдчилсан болон дагах барилдаан, Сонгомол бөх 59, 71, 98 кг
18:00-20:00 Финалын барилдаан, Шагнал, Сонгомол бөх 59, 71, 98 кг

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДАШТ-НД ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:


ЭРЭГТЭЙ БАГ:

 

  • 57 кг: Э.Бэхбаяр /Олон улсын хэмжээний мастер, Залуучуудын дэлхийн аварга/
  • 61 кг: Энхсайханы Ням-Очир /Олон улсын хэмжээний мастер, ”Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ДАШТ-д 3 дахь удаа оролцож байна/.
  • 65 кг: Ганзоригийн Мандахнаран /Гавьяат тамирчин, “Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл, Оюутны универсиад наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, Азийн наадмын аварга,ДАШТ-д 4 дэх удаа оролцож байна/.
  • 70 кг: Батчулууны Анхбаяр /Олон улсын хэмжээний мастер, ”Харгант-Цамхаг” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ДАШТ-нд 2 дахь удаа оролцож байна/.
  • 74 кг: Пүрэвжавын Өнөрбат /Олон улсын хэмжээний мастер, Дархан-Уул аймаг, ”Хасу-Мегастарс” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт, ДАШТ-нд 3 дахь удаа оролцож байна/.
  • 86 кг: Оргодолын Үйтүмэн /Олон улсын хэмжээний мастер, “Аврагч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ДАШТ-д 2 дахь удаа оролцож байна/.
  • 96 кг: Доржхандын Хүдэрбулга /Олон улсын хэмжээний мастер,“Ганьт” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Оюутны зуны “Универсиад” наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медальт, ДАШТ-нд 2 дахь удаа оролцож байна/.
  • 125 кг: Жаргалсайханы Чулуунбат /Олон улсын хэмжээний мастер,“Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 4 хүрэл медальт, ДАШТ-нд 5 дахь удаа оролцож байна/.

 

 

Эрэгтэй багийн дасгалжуулагчид:

  • Цэрэнбаатарын Цогтбаяр /Эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч. Гавьяат тамирчин, ДАШТ-д 2 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
  • Бямбаринчингийн Баяраа /Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-д 8 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
  • Оюунбилэгийн Пүрэвбаатар /Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, ДАШТ-д 2 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
  • Лувсандамбын Энхбаяр /Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-д 2 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна/.

ЭМЭГТЭЙ БАГ:

 

  • 48 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл /“Хангарьд” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Азитивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ДАШТ-д 2 дахь удаа оролцож байна/.
  • 51 кг: Эрдэнэчимэгийн Сумьяа /Олон улсын хэмжээний мастер, “Замчин”спорт клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ болон Оюутны зуны универсиад наадмын мөнгөн медальт, ДАШТ-д 2 дахь оролцож байна/.
  • 55 кг: Алтанцэцэгийн Батцэцэг /Олон улсын хэмжээний мастер, Дархан-Уул аймаг, ”Хасу-Мегастарс” клуб, залуучуудын дэлхийн аварга, ДАШТ-нд анх удаа оролцож байна/.
  • 58 кг: Тунгалагийн Мөнхтуяа /Гавьяат тамирчин, “Хангарьд” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ДАШТ-д 3 дахь удаа оролцож байна/.
  • 60 кг: Сүхээгийн Цэрэнчимэд /Олон улсын хэмжээний мастер,”Алдар” спорт хороо, залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ДАШТ-д анх удаа удаа оролцож байна/.
  • 63 кг: Соронзонболдын Батцэцэг /Гавьяат тамирчин, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний алт, мөнгө, Оюутны зуны Универсиад наадмын алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ДАШТ-нд 4 дэх удаа оролцож байна.
  • 69 кг: Бадрахын Одончимэг /Олон улсын хэмжээний мастер, ”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3 мөнгө, 4 хүрэл медальт, ДАШТ-д 7 дахь удаа оролцож байна/.
  • 75 кг:  Очирбатын Бурмаа /Гавьяат тамирчин, Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн офицер, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгө, хүрэл, Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 мөнгө, 3 хүрэл медальт, ДАШТ-д 7 дахь удаа оролцож байна.

 


Эмэгтэй багийн дасгалжуулагчид:

 

  • Буяндэлгэрийн Батбаяр /Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 4 дэх удаа дасгалжуулагчаар оролцож байна/.
  • Зэвэгийн Дүвчин /Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 5 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна/
  • Түмэндэмбэрэлийн Сүхбаатар /Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 9 дэх удаа дасгалжуулагчаар оролцож байна/.

 

Эрэгтэй багийн ахлагч: МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Долгорсүрэнгийн Сумьяабазар.


Эмэгтэй багийн ахлагч: МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Хадбаасангийн Бат-Эрдэнэ


ДАШТ шүүх шүүгчдийн бүрэлдэхүүн:

 

  • Баатарын Төмөрбаатар /Олимпийн зэрэглэлийн шүүгч, ДАШТ-нд гурав дахь удаашүүгчээр оролцож байна/
  • Лувсан-Ишийн Болормаа /Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч, ДАШТ-нд анх удаашүүгчээр оролцож байна/
  • Хадхүүгийн Ганболд /Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч, ДАШТ-нд анх удаа шүүгчээр оролцож байна/


ДАШТ-д ажиллах эмч нарын бүрэлдэхүүн:

 

  • Чулууны Насанбат /Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаныдарга, Гавьяат эмч, ДАШТ-нд 4 дэх удаа эмчээр оролцож байна.

 

  • Мягмарсүрэнгийн Саранцацрал /Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны илээч эмч, ДАШТ-нд 2 дахь удаа оролцож байна/.

 

Онцлох нийтлэлүүд