ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.06.11 10:06

ДАШТ-ий үеэр дайныг зогсоохыг уриалав

Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-ны Ерөнхийлөгч Зепп Блаттер 2014 оны ДАШТ-ий үеэр дэлхий нийтээр дайны галаа зогсоохыг уриаллаа.

Тэрээр өчигдөр хэвлэлийн хурал зарлан “Олон улсын хөлбөмбөгийн холбооны төлөөлөгчид, бүх хөлбөмбөгчдийн нэрийн өмнөөс хамгийн агуу баяр цэнгэл ДАШТ-ий үеэр дэлхийн өнцөг булан бүрт дайны галыг зогсоохыг уриалж байна. Спортын хаан хөлбөмбөг хүмүүсийг нэгтгэдэг. Мянга, мянган хөгжөөн дэмжигч Бразиль улсад зочилж, ДАШТ хэмээх түүхэн баярыг нүдээр үзэх болно. Мөн хүн төрөлхтөн зөвхөн ДАШТ-ий үйл явдал, өрнөл, тоглолтыг чих тавин анхаарах болно...  Тиймээс дэлхий нийтээр дайны галаа зогсоохыг уриалж байна” гэжээ.


Онцлох нийтлэлүүд