Нийгэм
2021.01.14 05:01

Долоон настай охиныг мөргөж амь насыг хохироосон хэргийн шүүх хурал хойшиллоо

Өнгөрсөн зургадугаар сарын 26-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тоглоомны талбайн хажууд 7 настай охин автомашинд дайруулж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн хоёр дахь шүүх хурал өнөөдөр болох байсан ч шүүгчдэгчийн зүгээс хойшлуулах хүсэлт тавьжээ.
Тус хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Хохирогч охины өмгөөлөгч Р.Булгамаа "Эрүүгийн хариуцлагын хурлыг түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гарлаа. Энэ хэрэг өнгөрсөн оны зургадугаар сард болсон. шүүх хоёр дах удаагаа үргэлжилж байна. Эхний шүүх хурлаар шинжээчдийн үзэж байгаагаар зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэдэг үндэслэлээр буцаасан. Өнөөдөр Эрүүгийн хариуцлагын хурлыг түр хугацаагаар хойшлуулах саналыг шүүгдэгчинй зүгээс гаргасан. Энэ нь Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-т зааснаар эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулах явцын хугацаа хэрэгтэй байгаа. Зам тээврийн ослын улмаас 50 орчим хүүхэд амиа алддаг" гэв.

Таалийгаач охины ээж "Мөргөсөн жолоос тоормоз гишгээд зогссон гээд байгаа. Харин Шүүхийн дүгнэлтээр 20км/ц-аас дээш хурдтай явж байсан. Машинаа зогсоох арга хэмжээ аваагүй, граш мөргөөд зогссон гэсэн дүгнэлт гаргасан. Хасас жил ингэж явна гэдэг хэцүү байдаг юм байна. Эцэг эхчүүдээ хүүхдүүдээ сайн харж байгаарай. Надад энэ давааг давахад үнэхээр хэцүү байна. Одоо хүртэл охиноо маш их санаж байна" гэлээ.

Онцлох нийтлэлүүд