ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.09.19 03:09

Дональд Трамп TikTok-ийг эзэмшигч “ByteDance” компанид 48 цагийн хугацаа өглөө


Ерөнхийлөгч Дональд Трамп ням гариг гэхэд Хятадын “ByteDance”компанийг АНУ-ын ямар нэгэн компанид “TikTok” үйлчилгээг зарж чадахгүй бол “Wechat” үйлчилгээг АНУ-д ашиглахыг хориглоно гэж мэдэгджээ. Харин “TikTok” үйлчилгээг арваннэгдүгээр сар хүртэл ашиглахыг зөвшөөрөх аж.

Бээжинд төвтэй Хятадын технологийн компани ByteDance-ийн эзэмшдэг “TikTok”сошиал платформыг Трампын засаг захиргаа “хэрэглэгчийн мэдээллийг Хятадын тагнуулын албатай хуваалцдаг нь үндэсний аюулгүй байдалд харшилж байна” гэсэн шалтгаанаар хориглох шийдвэр гаргасан билээ. Гэсэн ч “ByteDance” компанид 45 хоногийн хугацаа өгч, энэ хооронд Америкийн аль нэг компанид зарахыг зөвшөөрсөн.

Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн компани үнийн саналаа ирүүлсэн бөгөөд “Microsoft” компанийг худалдан авах хамгийн боломжит компани гэж үзэж байсан.

Харин TikTok-ийг худалдаж авахаар яриа хэлэлцээр хийж эхэлсэн тус компанийн саналыг "ByteDance" компани хүлээн авахаас татгалзсанаа энэ сарын 13-нд мэдэгдсэн. “Microsoft” компаниас гадна “Oracle”, “Wallmart” хамтран “TikTok”-н АНУ дахь үйл ажиллагааг худалдан авах хүсэлтээ явуулсан. Мөн “Twitter”, “Netflix”, Японы “Softbank” компани, “Google” компанийн эзэмшдэг “Alphabet” холдинг “TikTok” нийгмийн сүлжээний үйл ажиллагааг худалдан авахыг хүсэж байсан ч зарим шалтгаануудын улмаас хүсэлтээсээ татгалзсан юм. Одоогоор Ерөнхийлөгчийн мэдэгдэлд “ByteDance” ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй байна.

Онцлох нийтлэлүүд