Нийгэм
2020.11.08 07:11

ДОРНОД АЙМГИЙН ЧОЙБАЛСАН СУМ: "Аюулгүй орчинг бүрдүүлье” арга хэмжээ эхэллээ


Аймгийн хэмжээнд гэр бүлийн болон хүчирхийлэл, түүний хор уршгийн талаар иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийллийг үл тэвчихэд нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал хэрэг зөрчлийг илрүүлэх зэрэгт энэхүү арга хэмжээ чиглэх юм. Энэ хүрээнд хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг цэг салбаруудын үйл ажиллагаа, камержуулалтад хяналт тавьж, ахуйн хүрээнд архидан согтуурахаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм.

Онцлох нийтлэлүүд