ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.10.05 03:10

Дулааны III цахилгаан станцын хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ

Дулааны III цахилгаан станцын II шатны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо. Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээний тасралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор "Дулааны III цахилгаан станц" ТӨХК-ийг үе шаттайгаар шинэчлэн, өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болгохоор ажиллаж буй.

Эхний ээлжинд тус станцад турбин суурилуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Хоёрдугаар шатанд дунд даралтын станцын тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилнэ. Ингэснээр хүчин чадал нь 2 дахин нэмэгдэж, ус болон түлшний зарцуулалт өмнөх хэмжээнд, агаарт ялгаруулж буй утааны хэмжээ 98 хувиар буурах юм байна.

Онцлох нийтлэлүүд