ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.11.15 11:11

Дутуу баригдсан барилга дотор амиа алдсан хүүгийн үхлийн шалтгааныг тогтоожээ

Энэ сарын 2-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болсноос хойш 13 хоноод байгаа ч өдийг хүртэл ямар ч сураг чимээгүй хэвээр байна. Тус суманд ЦЕГ-аас гарсан арваад хүний бүрэлдэхүүнтэй баг, Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс хүч нэмэгдүүлсэн 30 гаруй цагдаагийн алба хаагч, Улаанбаатараас ирсэн хоёр үнэрч нохой ажиллаж охиныг эрэн хайсаар байна.

Охиныг хайж байх үед Замын-Үүд сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр дутуу баригдсан барилга дотроос 11 настай эрэгтэй хүүхдийн цогцос олдсон талаар мэдээлсэн билээ. Тодруулбал, гаднаа ил харагдах ямар нэг шарх сорвигүй нас барсан байсан тул урьдчилсан байдлаар осгосон байж болзошгүй хэмээн тус сумын цагдаагийн хэлтэст шалгаж байсан юм.

Харин Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний эмнэлэг талийгаачийн цогцост задлан хийж, үхлийн шалтгааныг тогтоожээ. Урьдчилсан байдлаар, талийгаач нь “газ” үнэртэж, мансууран амиа алдсан нь тогтоогджээ.

Онцлох нийтлэлүүд