ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.06.23 11:06

​Дуучин Justin Bieber бэлгийн хүчирхийллийн талаарх мэдээллийг няцаав


Жастин Бибер өнгөрсөн амралтын өдрүүдэд үл мэдэгдэх аккаунтаар твиттерт өөрийг нь хүчингийн хэрэг үйлдсэн гэж жиргэснийг няцаав.

Тэрээр хуурамч хоёр аккаунтаар 2014, 2015 онд болсон гэж үзсэн бэлгийн хүчирхийллийн талаар твиттер хуудсандаа бичжээ. Нэг нэргүй аккаунтын бүртгэлийг твиттерээс устгасан боловч Жастин Бибер үүнд хариу өгч "Энэ түүхэнд үнэн зүйл алга" гэжээ. Хоёр дахь аккаунт нь устгагдаагүй бөгөөд нэрээ нууцлаагүй байна. “Зөвхөн Даниэлле гэгддэг эмэгтэйн аккаунт 2014 оны гуравдугаар сарын 9-нд Техас мужийн Хьюстон хотод болсон үйлдлийн талаар дэлгэрэнгүй мэдүүлжээ. Даниэлле бааранд байгаа хүмүүсийн өмнө гэнэтийн тоглолт хийсний дараа Жастин Бибер түүнийг болон хоёр найзаа дагуулан Техасын Остин дахь “Four Seasons” зочид буудалд урьсан бөгөөд түүнийг бэлгийн хүчирхийлэл болсон өрөөнд аваачсан гэжээ. Тэрээр олон жилийн турш хэнд ч хэлээгүй боловч одоо олон төрлийн эмчилгээ хийлгэж, дотны найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярьсан” гэж хэлсэн байна.

Жастин Биберийн хэвлэлийн төлөөлөгч нь тэдэнд тайлбар өгөөгүй бөгөөд дуучны твиттерт нэмж оруулах зүйл байхгүй гэж мэдэгджээ. Жастин Бибер өөрийнхөө твиттер хуудаснаа “Бэлгийн хүчирхийллийн тухай нэхэмжлэл бүрийг нухацтай авч үзэх ёстой бөгөөд би хариу арга хэмжээ авах шаардлагатай болсон. Гэсэн хэдий ч энэ түүх үнэхээр боломжгүй учраас би твиттер болон эрх баригчидтай хамтарч хуулийн дагуу арга хэмжээ авах болно” хэмээн мэдэгджээ. Тэрээр өөрийнхөө твиттер хуудаснаа тухайн үед "Four Seasons" зочид буудалд биш, харин зарим найзуудтайгаа AirBnB гэх газар байсан гэж хэлэн, халдлага үйлдсэн гэх өдрийн маргааш буюу гуравдугаар сарын 10-нд “Four Seasons” зочид буудалд очсон гэж мэдэгдэн твиттертээ зураг хуваалцжээ. Энэ мэтчилэн дуучин Жастин Бибер энэхүү мэдээллийг худал хэмээн няцааж холбогдох нотолгоог өөрийн твиттер хуудаснаа нийтэлсэн байна.

Х.ЕСҮ

Онцлох нийтлэлүүд